Tuesday, 10 December 2019

& Нийслэл

img

ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ

Авто замын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны 20 цагаас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний 20 цаг хүртэлх 4 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвтэй танилцана уу.

Өнөө шөнө Увсын өмнөд, Завханы нутаг, маргааш өдөр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Хэнтийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, салхи шөнөдөө Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр, өдөртөө Дундговь, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Анхааруулах мэдээ!!!

Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтний эрч чангарах тул халтиргаа гулгаа үүсч, зам, даваа хаагдах нөхцөл бүрдэж байгааг анхаарна уу!!!

Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай, анхаарал болгоомжтой зорчино уу.

СЭТГЭГДЭЛ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ