Saturday, 16 November 2019

& Улстөрч

img

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ҮХЦ-ИЙН ДАРГА Д.ОДБАЯРЫГ ӨМӨӨРӨВ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын шүүхээс оргон зайлах магадлалтай гэж үзэн, хилийн хориг тавих шийдвэр гаргаад байгаа.

Байцаалтын үеэр Д.Одбаяр өөрийн зарим үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тул цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн түүнд хилийн хориг тавих саналыг прокурорт гаргасан байна. Улмаар БНСУ-ын прокуророос Д.Одбаярт арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрийг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьж, БНСУ-аас гарахыг хориглосон гэх мэдээллийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байгаа билээ. 

Уг асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн байр суурийг сэтгүүлчид тодрууллаа. 

Тэрбээр “Д.Одбаярын нөхцөл байдал маш хүнд байгаа. Хөгшин эх нь байна. Үр хүүхэд нь байна. Тэр улсынхаа асуудлыг яаж нэг тийш нь болгохыг хараад сууж байна. Үүнийг битгий дэвэргээд бай. Элчин сайдын яамныхан ажиллаж байгаа байх. Өмгөөлөгч авсан гэж дуулсан. Одоо харъя. Жаахан хүнлэг талаас нь хандахыг хүсье. Буруу зүйл хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хууль номоороо ажиллаж байгаа эсэхийг нь хараад байж байна” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

  • comments

    2019-11-09

    Сэтгэгдэл хаашаа алга болчихвоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ