Saturday, 16 November 2019

& Нийслэл

img

ТӨРИЙН СОЁРХОЛТ Н.НАЦАГНЯМ ТА ИЧЭЭЧ!

Монгол Улсын төрийн соёрхолт, инженер Н.Нацагням хүний эрүү хуга цохиж, хавирга хугална хэмээн олон нийтийн сүлжээгээр зарлаж сууна. Түүний хийсэн, бүтээснийг төр 2013 онд үнэлж, 100 сая төгрөгөөр шагнаж, тэрбээр ч миний бүтээл монголчуудыг 100 жил тэжээнэ хэмээн чээжээ дэлдэж байсан цаг саяхан. Сүүлийн жилүүдэд бид шинжлэх ухааны салбараа орхигдуулж, Б.Молор-Эрдэнийн хэлсэнчлэн шинжлэх ухааны салбараа ламаар сольсон нь худлаа биш ээ. Тиймдээ ч шинжлэх ухааны салбарт оруулж буй хувь нэмрийг нь, цаашид улсынхаа шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмрээ оруулаарай хэмээн  Монголын төр үнэлж, соёрхсон.

Гэтэл тэрбээр өнөөдөр хийсэн бүтээснээ яриад суух биш хүн зодно хэмээн яриад сууж байгаа нь гутамшигтай. Н.Нацагням “Их бухимдалтай байна. 30 жил уул уурхайг хууль бусаар ухаж, төнхсөн улстөрчид У.Хүрэлсүх сайдыг огцруулах гэнэ. У.Хүрэлсүх сайд сүүлийн жилүүдэд тэр улстөрчидтэй тэмцэж байгаа. Хэрэв тэд У.Хүрэлсүхийг огцруулна гэвэл би уул уурхайтай хутгалдсан 15 гишүүний эрүүг нь хуга цохиж, хавиргыг нь хугална” хэмээн яриад сууж байгаа нь эмгэнэл. Аливаа асуудалд шинжлэх ухаанч, зөв байдлаар хандах ёстой биш гэж үү.

Таны тэмцэл тань улс орны эрх ашиг, ард түмний төлөө бус нэг хүний төлөө байгаа нь шинжлэх ухааны салбарын төлөөлөл, олон залуучуудын зоригийг мохоох эмгэнэлт үйлдэл болж байна.  Угтаа та улс орныхоо шинжлэх ухааны салбарын хөгжлийн шинэ шийдэл, шинэ гарц ярьсан бол таныг алгаа ташаад дэмжих байлаа.

Харин та ганцхан У.Хүрэлсүхийг насаар нь Ерөнхий сайд байлгахын тулд улсын хамгаалалттай Төрийн ордонд дайрч ороод, халдашгүй эрхтэй УИХ-ын гишүүдийн биед халдана гээд уриалаад сууж байгаадаа ич, төрийн соёрхолт оо. Таны үйлдэл, үг Монгол төрийн үнэлсэн төрийн соёрхолт хэмээх алдрыг гутааж байгааг анхаарна уу.

NEWS.MN

СЭТГЭГДЭЛ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ