Tuesday, 19 November 2019

& Нийслэл

img

АВТОМАШИН ХҮЧ АЛДАЖ УХРАХДАА ЖОЛООЧОО ДАЙРЧЭЭ

Энэ сарын 6-ны өглөө орчимд Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах зогсоолд нэгэн харамсалтай осол болжээ.

Тодруулбал, тоёото приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч тухайн өдөр өөрийн эзэмшлийн машинаа грашнаасаа гаргаж өөд газарт байрлуулсан байна. Ингээд тухайн жолооч автомашинаасаа бууж гарашийн хаалга хаах үйлдэл хийж байх үед автомашин хүч алдаж ухрахдаа жолоочыг дайрчээ. Уг ослын улмаас жолооч хана болон машин хооронд хавчуулагдан газар дээрээ нас барсан харамсалтай осол болсон байна.

Албаныхны хэлж буйгаар, амь эрсэдсэн жолооч машинаа өөд газарт байрлуулаад араагаа салгаагүй байсан бөгөөд гарашийн хаалгаа хаах гэж машинаасаа бууж улмаар хаалгаа хаагаад эргэн харахад машин нь хүч алдан өөдөөс ирж мөргөсөн. Мөн тухайн жолооч ухарч буй машинаа зогсоох гэж оролдсон ч өөрөө хананд хавчуулагдан нас барсан гэв.

СЭТГЭГДЭЛ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ